Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 29,30-03-2024
монгол

Шинэ мэдээ

Завханы Буурал ямаа


Densmaa 2019-04-09 11:04

Буурал ямааны ноолуурын урт 5.6-6.8 см, ноолуурын голч 13.7-14.2 миллмикрон нарийн

      Завханд Завхан-Буурал ямааны үүлдэр омгийн малын удмын санг хамгаалахын тулд цөм сүрэг хэлбэрээр үржүүлж байна. Өнөөдрийн байдлаар ийм үүлдрийн 400 мянга гаруй ямааг ноолуур, махны чиглэлээр үржүүлж байгаа юм. Буурал ямааны ноолуурын урт 5.6-6.8 см, ноолуурын голч 13.7-14.2 миллмикрон нарийн ноолууртай. Ноолуурын гарцын хувьд бусад ямаанаас дунджаар 69-110 граммаар илүү. Тиймээс энэ үүлдрийн ямааны зөвхөн ноолуураас жилд 3.4 тэрбум төгрөгийн нэмэлт орлогыг малчид олдог байна. Мөн махны чиглэлийн “Завхан-Буурал” үүлдэр нь бусад ямаанаас 3-8 кг-аар илүү жинтэй. Мөн амьдрах чадвар, тэсвэр хатуужил сайтай, нарийн ноолууртай зэрэг давуу талыг нь харж Кыргыз улс 30 ухна, үржлийн 90 ямаа авсан байна.

Үзсэн: 3234

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна