Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-03-2024
монгол

Шинэ мэдээ

Төсвийн тэлэлтийн нөлөөгөөр барилга, бусад үйлчилгээний салбарын өсөлт нэмэгдэх аж.


Densmaa 2019-04-16 11:04

Монголбанк инфляцийн төлөв байдлын тайланд эдийн засгийн төлөвт нөлөөлж болзошгүй тодорхой бус байдлыг нэрлэсэн.

     2019 онд эдийн засгийн өсөлт өмнөх төсөөллөөс нэмэгдэх бол 2020 онд өмнөх төсөөллийн орчимд хадгалагдахаар байна гэж Төв банк мэдээллээ. Монголбанк 2019 онд эдийн засгийн өсөлтийг 6.9 хувиар өснө гэж таамагласан нь өмнөх төсөөллөөс 0.3 нэгж хувиар өссөн үзүүлэлт болж байна. Тухайлбал, алт, нүүрсний үнийн төсөөлөл сайжирч, нүүрсний экспортын биет хэмжээ өсөхөөр байгаа тул уул уурхайн салбарын өсөлт нэмэгдэхэд нөлөөлнө гэж үзжээ. Оны эхний гурван сард 7.8 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх оноос 15 хувиар өссөн үзүүлэлт гэж Сангийн яам мэдээлээд байна. Мөн төсвийн тэлэлтийн нөлөөгөөр барилга, бусад үйлчилгээний салбарын өсөлт нэмэгдэх аж. Оны эхний гурван улирлын байдлаар 59.2 тэрбум төгрөгийн төсвийн хөрөнгө оруулалт хийжээ. Үүнээс гадна Монголбанк инфляцийн төлөв байдлын тайланд эдийн засгийн төлөвт нөлөөлж болзошгүй тодорхой бус байдлыг нэрлэсэн. Тухайлбал, БНХАУ, АНУ хооронд үүсээд буй худалдааны маргааны асуудал түр хойшилж, шийдэгдэх эсэх нь тодорхойгүй байгаа нь эрдэс бүтээгдэхүүн экспортлогч хөгжиж буй орнуудын эдийн засагт хэрхэн нөлөөлөх нь тодорхой бус байна. Мөн БНХАУ Австралийн нүүрсний импортыг хязгаарласан арга хэмжээ нь тодорхой бус байдлыг үүсгэж байгаа ажээ. 

Үзсэн: 1140

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна