Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 29,30-03-2024
монгол

Шинэ мэдээ

“Токио-2020” зуны олимпын наадамд цэц мэргэнээ сорих эрхтэй боллоо


Densmaa 2019-04-25 12:04

Тэмцээний хийн гар бууны 10 метрийн дасгалд спортын мастер Цолмонбаатарын Анударь 578 оноо авснаар "Токио-2020" зуны олимпын наадамд орох эрхээ авлаа

     Буудлагын спортын дэлхийн цомын цуврал тэмцээн БНХАУ-ын Бээжин хотноо болж байна. Тэмцээний хийн гар бууны 10 метрийн дасгалд спортын мастер Цолмонбаатарын Анударь 578 оноо авснаар Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоож, ОУХМ цолын болзол ханган, “Токио-2020” зуны олимпын наадамд цэц мэргэнээ сорих эрхтэй боллоо. Монголын баг тамирчдаас “Токио-2020” олимпын наадамд оролцох анхны эрхийг ийнхүү Ц.Анударь авч байгаа юм. Тэрбээр 22 настай, олон улсын тэмцээний өсвөрийн болон залуучуудын ангилалд амжилтаа ахиулсаар, 2017 оноос насанд хүрэгчдийн тэмцээнд оролцох болжээ.

 

Үзсэн: 1132

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна