Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

“Хариуцлагатай аялцгаая”


Densmaa 2019-04-30 11:04

Манай улсын хувьд алсдаа АНУ-ын визээс чөлөөлөх хөтөлбөрт хамрагдах зорилт тавин ажиллаж буйг онцолжээ

     Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн АНУ-ын Төрийн департаментын консулын асуудал эрхэлсэн Тэргүүн туслах төрийн нарийн бичгийн дарга Браунлитэй Вашингтон хотноо уулзжээ. Талууд хоёр талын консулын асуудлаар тусгайлан санал солилцох зөвлөлдөх механизм бий болж, Монгол Улс, АНУ-ын ГХЯ хоорондын консулын анхдугаар зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж буйг тэмдэглэсэн байна. Мөн ГХЯ, АНУ-ын ЭСЯ хамтран санаачилсан “Хариуцлагатай аялцгаая” аяны хүрээнд монгол иргэд америкийн цагаачлалын хууль тогтоомжийг мөрдөх тухайлбал визийн хугацаа хэтрүүлэхгүй аялаж, зарим тоон үзүүлэлт эрс сайжирч буйг онцлон тэмдэглэжээ. Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн манай улсын хувьд алсдаа АНУ-ын визээс чөлөөлөх хөтөлбөрт хамрагдах зорилт тавин ажиллаж буйг онцолжээ. 2018 оны байдлаар манай улсын 175 мянган иргэн хилийн чанадад оршин суугаагаас 25 мянга гаруй монгол иргэн АНУ-ын 200 орчим хотод ажиллаж, амьдарч, сурч байна.

Үзсэн: 1094

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна