Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 07-05-2024
монгол

Шинэ мэдээ

"Гоулдмэн"-ий нэрэмжит байгаль орчны шагнал


Densmaa 2019-05-02 10:05

А.Баяржаргалын гаргасан энэхүү идэвх зүтгэл, гавьяа хөдөлмөрийг нь үнэлж "Гоулдмэн"-ий нэрэмжит олон улс дахь нэр хүндтэй шагналын эзнээр тодруулжээ

    "Гоулдмэн"-ий нэрэмжит байгаль орчны шагналыг Ази тивээс Ирвэс хамгаалах сангийн гүйцэтгэх захирал А.Баяржаргал хүртлээ. А.Баяржаргал нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Тост, Тосон Бумбын нурууг тусгай хамгаалалтад авах үйлсийг санаачилсан. Түүнчлэн тус газарт нутагладаг цоохор ирвэсийн амьдрах орчин, шилжилт хөдөлгөөн үгүй болох, улмаар  бүрмөсөн устах аюул нүүрлэснийг олон нийтийн анхааралд хүргэсэн. Тэр дундаа, уул уурхайн чиглэлээр ажиллаж байсан компаниудын эсрэг уйгагүй хөөцөлдөж тэмцсэний үр дүнд байгалийн нөөц газрын хилийн заагт багтсан аж ахуйн нэгжийн 37 ширхэг лицензийг цуцлуулж, энэ бүсийг байгалийн нөөц ангиллаар нь улсын тусгай хамгаалалтад авах шийдвэрүүдийг гаргуулсан байна. Иймд А.Баяржаргалын гаргасан энэхүү идэвх зүтгэл, гавьяа хөдөлмөрийг нь үнэлж  "Гоулдмэн"-ий нэрэмжит олон улс дахь нэр хүндтэй шагналын эзнээр тодруулжээ. Ирвэс Хамгаалах сан нь 2007 онд байгуулагдсан бөгөөд дэлхийд нэн ховор ангилалд бүртгэгдсэн цоохор ирвэс, түүний идэш тэжээлийг хамгаалах, улмаар энэ ажилд нутгийн ард иргэдийг татан оролцуулах зорилго бүхий нийгэмд үйлчилдэг юм.

Үзсэн: 1102

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна