Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 18-04-2024
монгол

Шинэ мэдээ

“Чулуун шастир-2019” үзэсгэлэн


Densmaa 2019-05-02 10:05

Монгол нутгаас бичиг үсгийн бүхий л хэлбэр, дурсгалууд арвин олддог

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан “Чулуун шастир-2019” үзэсгэлэнг Төрийн Ордны "Монгол төрийн түүхийн музей"-д нээлээ. Өнгөрсөн жил тус музейд Монголын их хаад гадаад улсын хаадад илгээж байсан захидлын хуулбаруудыг дэлгэн үзүүлж байсан бол өнөө жил урлаг судлаач, уран бичээч Э.Ариунболд, Шинжлэх Ухааны Академийн Археологийн хүрээлэнгийн эрдэмтэд, “Сэмүүн” студитэй хамтран “Чулуун шастир” нэртэй үзэсгэлэнг дэлгэж байна. Үзэсгэлэнг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэхдээ, "Бичиг үсэг бол үндэстний түүх, өв соёлыг үеэс үед дамжуулагч, тээгч нь бөгөөд сэтгэлгээний цар хүрээ, чадварыг илтгэн харуулдаг гайхамшигт дурсгалууд билээ. Монгол нутгаас бичиг үсгийн бүхий л хэлбэр, дурсгалууд арвин олддог.  Манай нутаг дэвсгэр дээр 4230 хөшөө чулуу, 6796 хадны зураг, бичгийн дурсгал бүртгэгдсэн” гэж тэмдэглэв.

Үзсэн: 1100

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна