Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 23-04-2023
монгол

Шинэ мэдээ

24 орны хүүхдийн зургийн үзэсгэлэн Монголд


Densmaa 2019-05-08 12:05

Манай улсаас Говьсүмбэр аймгийн 2 дугаар сургуулийн сурагч Э.Хулангийн бүтээл тус уралдааны шилдгээр шалгарсан байна

      Ази Номхон далайн бүсийн хэмжээнд болдог Энникки Фестиваль зургийн уралдаанд шилдгээр шалгарсан 24 орны хүүхдийн зургийн үзэсгэлэн Монголын Урлан бүтээх төвийн “Орд арт” галерейд нээгдлээ. Хоёр жил тутамд зохион байгуулдаг энэхүү уралдаанд Монголын хүүхдүүд 1993 оноос хойш идэвхтэй оролцож ирсэн юм. Энэхүү зургийн уралдаан хэл соёл, зан заншлын өвөрмөц онцлог ялгаатай Азийн хүүхдүүд өөрсдийн зурсан зургаар дэлхийн хүүхдүүдтэй танилцах, аз жаргалтай мөчүүдээ хуваалцах боломжийг олгодог чухал ач холбогдолтой гэдгийг зохион байгуулагчид нь онцолж байлаа. Үзэсгэлэнд 24 орны 6-11 насны хүүхдийн 120 орчим бүтээлийг дэлгэжээ. Манай улсаас Говьсүмбэр аймгийн 2 дугаар сургуулийн сурагч Э.Хулангийн бүтээл тус уралдааны шилдгээр шалгарсан байна.

Үзсэн: 1010

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна