Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

Монголын кино зах зээлийг Холливудад


Densmaa 2019-05-10 06:05

Олон улсын жишигт нийцсэн Монголын анхны кино үйлдвэрийн төслийг боловсруулж дуусчээ

     Монголын кино зах зээлийг Холливудад хэрхэн гаргах талаарх хэлэлцүүлэг  Төрийн ордонд болов.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн кино салбар хариуцсан орон тооны бус зөвлөх, Монголын үндэсний кино хорооны  тэргүүн М.Оргил хэлэлцүүлгийн үеэр мэдээлэл хийсэн юм. Тэрбээр, “Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дэлхийн кино урлагийн зах зээлийг эзэлж буй Холливудын киноны зургийг Монгол руу татаж, улсынхаа эдийн засагт хөрөнгө оруулах зорилготой ажиллалаа. Ингэхийн тулд УИХ-д өргөн барьсан "Кино урлагийг дэмжих тухай хууль"-ийн эрх зүйн орчин бүрдүүлэхээр гадаадын томоохон хуулийн фермтэй хамтран ажиллаж байна” хэмээн онцлов. Монголын үндэсний кино хороо 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дэмжлэгтэйгээр дэлхийн олон улсын 300 гаруй кино хороодыг нэгтгэсэн “Олон улсын кино хороодын ассоциац”-ын  албан ёсны гишүүн болсон байна. Уг хороо олон улсын жишигт нийцсэн Монголын анхны кино үйлдвэрийн төслийг боловсруулж дуусчээ.

Үзсэн: 1092

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна