Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 2019-05-19
mongol

Шинэ мэдээ

Монгол Улсын сурагчид аваргалсан байна


Densmaa 2019-05-10 06:05

сурагчдын болон ахмадын дэлхийн аварга, Ази тивийн өсвөрийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд амжилттай оролцоод ирсэн, дэлхийд данстай тамирчдыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ

     Монгол Улсын Их Хурлын дарга, Монголын Шатрын холбооны Хүндэт ерөнхийлөгч Г.Занданшатар сурагчдын болон ахмадын дэлхийн аварга, Ази тивийн өсвөрийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд амжилттай оролцоод ирсэн, дэлхийд данстай тамирчдыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ. Турк улсад 2019 оны дөрөвдүгээр сарын 17-26-ны өдрүүдэд болсон Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс сурагч Э.Энхрий, Х.Баясгалан, О.Өлзийхишигжаргал нар алтан медаль, Б.Ананд, Д.Мөнхзул, Н.Наран-Эрдэнэ нар мөнгөн медаль, Д.Сүхбат хүрэл медаль хүртжээ. 33 орны 392 тамирчин оролцсон тус тэмцээнд багийн дүнгээр Монгол Улсын сурагчид аваргалсан байна. Грек улсад 2019 оны дөрөвдүгээр сарын 12-20 ны өдрүүдэд болсон Ахмадын багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн ангиллын тэргүүн байрыг 65+ насны эмэгтэй тамирчид, эрэгтэйчүүдийн ангиллын хоёрдугаар байрыг 50+ насны эрэгтэй тамирчид эзэлсэн байна.

Үзсэн: 40

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна