Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 23-04-2023
монгол

Шинэ мэдээ

Монгол, Катарын харилцаа, хамтын ажиллагаа


Densmaa 2019-05-14 11:05

Худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, соёл, спортын салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлэх талаар ярилцлаа

        Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Катар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Султан Салмиин Аль-Мансуриг хүлээн авч уулзав. Монгол, Катарын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхжиж, өндөр түвшний яриа хэлцээ тогтмолжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Гадаад харилцааны сайд уулзалтын эхэнд тэмдэглэв. Тэрбээр, "Өнгөрсөн онд Катар Улсад хийсэн айлчлалынхаа хүрээнд Катарын Ерөнхий сайдад бараалхаж, Гадаад хэргийн сайдтай уулзан, ажил хэрэгч яриа хэлцээ явуулсан" гэлээ. Мөн дээрх уулзалтуудын үеэр яригдсан дээд, өндөр түвшинд айлчлал хэрэгжүүлэх, боловсрол, соёл, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах баримт бичгүүдийг эцэслэх талаар Элчин сайдтай санал солилцлоо. Элчин сайд Султан Салмиин Аль-Мансури өндөр түвшний айлчлал хэрэгжүүлж, хоёр орны хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй яриа хэлэлцээ өрнүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Мөн талууд худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, соёл, спортын салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлэх талаар ярилцлаа. Тухайлбал, Катар Улсад Монголын соёлын өдөрлөг зохион байгуулах, хоёр орны Үндэсний музейн хамтын ажиллагааг эхлүүлэх, “Азийн хүүхдүүд” спортын наадмыг зохион байгуулахад дэмжих талаар ярилцсан юм.

Үзсэн: 1106

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна