Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-03-2024
монгол

Шинэ мэдээ

Олег Газманов уран бүтээлээ толилуулна


Densmaa 2019-05-14 04:05

Халх голын байлдааны ялалтын түүхт 80 жилийн ойтой Олег Газманов намтар түүхээрээ нарийн нандин холбоотой ажээ

    ОХУ-ын Ардын жүжигчин, дуучин  Олег Газманов Халх голын 80 жилийн ойгоор  Монголд ирж, шүтэн бишрэгчидтэйгээ уулзан  уран бүтээлээ толилуулах юм.  Халх голын байлдааны ялалтын түүхт 80 жилийн ойтой Олег Газманов намтар түүхээрээ нарийн нандин холбоотой ажээ. Түүний аав Михаил Семёнович Газманов 17 настайдаа Эх орны дайны фронтод явж, Кёнигсбергийг эзлэх тулаанд оролцон  “Германы түрэмгийлэгчдийг ялсны төлөө” медаль хүртэж байжээ. Дайны дараа Монголд цэргийн алба хашиж байлаа. Ээж Зинаида Абрамовна Газманова нь Халх голын дайнд оролцож явсан цэргийн эмч юм. Зинаида Абрамовнаг Монгол Улсын тусгаар тогтнолыг хамгаалахад байгуулсан гавьяаг нь үнэлэн “Бид ялав” медалиар шагнажээ. Олег Газманов “Офицеры” дуугаа эх орны дайнд оролцогчдод зориулан дуулдаг бөгөөд Халх голын дайныг байнга дурсдаг нь энэ бүхэнтэй холбоотой аж. 

Үзсэн: 1087

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна