“Мөнх тэнгэрийн бичиг” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд тодров
Энэ удаагийн үзэсгэлэнг “Чингис хааны удмын бичгийн их хүмүүн Д.Нацагдорж” сэдвээр зохион байгуулав
Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулдаг “Мөнх тэнгэрийн бичиг” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны 2026 оны шилдэг бүтээлийг Хүүхдийн урлан бүтээх төвд шалгаруулж, бүтээлийн үзэсгэлэнг дэлгэлээ. Энэ удаагийн үзэсгэлэнг Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, их зохиолч, соён гэгээрүүлэгч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг тохиолдуулан “Чингис хааны удмын бичгийн их хүмүүн Д.Нацагдорж” сэдвээр зохион байгуулав. Үзэсгэлэнд Монголын уран бүтээлчдээс гадна ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс, Бүгд Найрамдах Халимаг Улс, БНХАУ-ын ӨМӨЗО, Хөх нуурын Дээд Монгол болон Бүгд Найрамдах Чех Улсын мэргэжлийн уран бүтээлч, багш, оюутан, ЕБС-ийн сурагчдын нийт 200 гаруй бүтээл дэлгэжээ.
Үзсэн: 330
Tweet