Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 08-11-2026
Монгол

Шинэ мэдээ

Гал унтраах техникийн олон төрөлт спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцов


Densmaa 2026-11-09 10:11

ДАШТ-ий байлдааны тархалтын төрөлд 25.08 секундын амжилтаар Монгол Улсын шигшээ баг мөнгөн медалиар энгэрээ мялаав

Гал унтраах техникийн олон төрөлт спортын дэлхийн аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн XXI, эмэгтэйчүүдийн XII тэмцээн Азербайжаны Баку хотод болж, Монголын баг тамирчид мөнгөн медаль хүртлээ. Тэмцээнд 14 орны 139 эрэгтэй, 50 эмэгтэй тамирчин оролцож байгаа бөгөөд Монгол Улсаас эрэгтэй 10, эмэгтэй 8 тамирчны бүрэлдэхүүнтэй хоёр баг оролцож байгаа юм. ДАШТ-ий байлдааны тархалтын төрөлд 25.08 секундын амжилтаар Монгол Улсын шигшээ баг мөнгөн медалиар энгэрээ мялаав. Ингэхдээ тэд есөн жилийн өмнө буюу 2017 онд Туркийн Измир хотноо болсон Гал унтраах техникийн олон төрөлт спортын дэлхийн аварга тэмцээний байлдааны тархалтын төрөлд тогтоосон улсын дээд амжилтыг шинэчилжээ.

Үзсэн: 23

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна