Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

Эмийн ач холбогдолтой 600-700 зүйл ургамал багтаж байна


Densmaa 2019-05-16 11:05

Монгол орны ургамлын нөөц баялгийн хомсдолд хүний хүчин зүйл, өөрөөр хэлбэл хэт ашиглалт сөргөөр нөлөөлж байна

    Монгол орны ургамлын нөөц баялгийн хомсдолд хүний хүчин зүйл, өөрөөр хэлбэл хэт ашиглалт сөргөөр нөлөөлж байна. Тиймээс эмийн ургамал, түүнийг хамгаалах, нөөцийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, тарималжуулах хэрэгтэй талаар "Монгол дахь эмийн ургамлын нөөц, ашиглалт, хамгаалалт, тулгамдсан асуудлууд" хэлэлцүүлэгт оролцогчид санал нэгдэв. Ой мод, ургамлын баялаг сүйдэж, тархац нөөц хомсдож, эмийн ховор ургамлыг хууль бус ашиглах, гадагш зөөх бизнес газар авсан. Иймд эрэлт хэрэгцээ ихтэй, байгальд бэлтгэлийн нөөцгүй, тарималжуулах шаардлагатай ургамлын төрөл, зүйлүүдийг илрүүлэн тогтоож, тэдгээрийг тарих, улмаар тарималжуулах, хамгаалах, цаашид нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатайг мэргэжилтнүүд хэлж байна. Монгол орны ховор, ховордсон ургамлын ихэнхэд эмийн ач холбогдолтой 600-700 зүйл ургамал багтаж байна. Сүүлийн жилүүдэд аж ахуйн хэрэглээ өсөж, байгалиас ихээр түүж, ашигласны улмаас вансэмбэрүү, их шүүдэргэнэ, алтан гагнуур, цагаан дэгд зэрэг ургамал ховордож байна. Тиймээс ховор ургамал бүхий газрыг тухайн орон нутаг улсын хамгаалалтад авах хэрэгтэй гэлээ.

 

Үзсэн: 2974

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна