Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 16-04-2024
монгол

Шинэ мэдээ

Аялал жуулчлал бол Монгол орны хувьд, эдийн засгийн чухал салбар


Densmaa 2019-05-17 10:05

Үзэсгэлэнд 2019 онд 260 мянган зочин, 1500 орчим хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцох урьчилсан тооцоо байна

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ХБНГУ-ын аялал жуулчлал, үйлчилгээний чиглэлээр ажилладаг “Мэссэ Штутгарт” компанийн гүйцэтгэх захирал Роланд Блейнрот нарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр, 2021 онд Штутгарт хотноо болох олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн яармагт Монгол улс хамтрагчаар оролцох, монгол орны аялал жуулчлалын салбарын цаашдын хөгжлийн асуудлаар санал солилцов. Үзэсгэлэнд 2019 онд 260 мянган зочин, 1500 орчим хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцох урьчилсан тооцоо байна. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар аялал жуулчлал бол Монгол орны хувьд, эдийн засгийн чухал салбар болохыг тэмдэглээд, Европын эдийн засгийн томоохон бүс нутагт болох үзэсгэлэнд урьж байгаад талархлаа илэрхийлэв.

 

Үзсэн: 1067

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна