Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-03-2024
монгол

Шинэ мэдээ

Эко аялал жуулчлалыг хөгжүүлнэ


Densmaa 2019-05-30 12:05

Эдийн засгийн хүртээмжтэй хөгжил, байгаль хамгааллын загвар болгох зорилгоор АХБ-наас 38 сая ам.долларын зээлийн санхүүжилтыг батлав

    Хөвсгөл нуур, Онон-Балжийн байгалийн цогцолбор газруудад эко аялал жуулчлалыг хөгжүүлэхээр ажиллаж байна. Эдийн засгийн хүртээмжтэй хөгжил, байгаль хамгааллын загвар болгох зорилгоор АХБ-наас 38 сая ам.долларын зээлийн санхүүжилтыг  батлав. Энэ нь Монгол орны байгалийн цогцолбор газрыг тогтвортой аялал жуулчлалын загвар болгон хөгжүүлэхэд үзүүлж буй дэмжлэг болж буйг АХБ-наас мэдэгдэж байна. Зээлийн төслийн үр шимийг орон нутгийн 11 мянган иргэн хүртэх бөгөөд байгаль хамгаалал, уур амьсгалын өөрчлөлттэй дасан зохицох болон нөлөөллийг бууруулах чиглэлээр орон нутгаас авч хэрэгжүүлж буй ажлыг илүү сайжруулах юм.

     Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт орших Хөвсгөл нь Монгол орны хамгийн том цэнгэг усны нөөцтэй нуур. Онон-Балжийн байгалийн цогцолбор газар нь Чингис хааны төрсөн нутаг билээ.

Үзсэн: 975

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна