Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 29,30-03-2024
монгол

Шинэ мэдээ

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үргэлжлүүлж хамтран ажиллахыг санал болгов


Densmaa 2019-05-30 12:05

БНСУ-ын Уур амьсгал, агаарын чанарын асуудал хариуцсан Үндэсний зөвлөлийн дарга Бан Ги Мүнтэй уулзаж, агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн бүс нутгийн хамтын ажиллагааны талаар санал солилцов

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бангкок хотноо  эхэлсэн НҮБ-ын эдийн засгийн комиссын чуулганд оролцож байна. Энэ үеэр тэрбээр БНСУ-ын Уур амьсгал, агаарын чанарын асуудал хариуцсан Үндэсний зөвлөлийн дарга Бан Ги Мүнтэй уулзаж, агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн бүс нутгийн хамтын ажиллагааны талаар санал солилцов. Уулзалтын үеэр сайд Д.Цогтбаатар агаарын бохирдол нь манай байгаль орчин, иргэдийн эрүүл мэндэд шууд нөлөөлдөг тулгамдсан асуудлын нэг болохыг онцлоод, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хоёр улсын Засгийн газар үргэлжлүүлж хамтран ажиллахыг санал болгов. БНСУ-ын Уур амьсгал, агаарын чанарын асуудал хариуцсан Үндэсний зөвлөлийн дарга Бан Ги Мүн Зүүн хойд Азийн улсуудын агаарын бохирдлын эх үүсвэр нь өөр өөр боловч түүнийг бууруулах зорилгоор олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх нь чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

Үзсэн: 960

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна