Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 17-04-2024
монгол

Шинэ мэдээ

Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо


Densmaa 2019-05-30 12:05

Экспортын бүтээгдэхүүний төрлийг олшруулах, Европын холбооны чанарын стандарт, эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэхэд хамтран ажиллах шаардлагатай байгааг онцоллоо

    Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын удирдлагууд Европын холбооны гишүүн улсуудаас манай улсад суугаа Элчин сайдуудтай уулзаж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо. Манай улс 2005 онд Европын холбооны шинэчилсэн хөнгөлөлтийн ерөнхий системд хамрагдаж 7200 төрлийн бараа, бүтээгдэхүүн татваргүй экспортлох боломжтой болсон. Гэвч боломжоо бүрэн ашиглаж чадахгүй байгаа аж. Тиймээс экспортын бүтээгдэхүүний төрлийг олшруулах, Европын холбооны чанарын стандарт, эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэхэд хамтран ажиллах шаардлагатай байгааг онцоллоо. Элчин сайдууд ч манай улсын экспортын бүтээгдэхүүний чанарыг  сайжруулах, экспортын судалгаа хийх, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлж байв.

 

Үзсэн: 1014

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна