Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

Завханы Дөрвөлжин сум дахь ”Хомын талын тахь” 68 бодгаль болжээ


Densmaa 2019-05-30 12:05

Адуучин залуус ажиглалт судалгааг жилийн дөрвөн улирал хийж байгаа бөгөөд тахь байгаль цаг агаарын нөхцөл байдалд эсэн мэнд өсөж үржиж байна

    Завханы Дөрвөлжин сум дахь ”Хомын талын тахь” 68 бодгаль болжээ. Дөрвөлжин сумын Хомын талд “Тахь адуу сэргээн нутагшуулах, байгаль хамгааллын нэгдсэн хөтөлбөр”-ийн хүрээнд өсөж үржиж байгаа тахийн сүрэг эх нутагтаа хэдийнэ дасаж идээшсэн байна.  Адуучин залуус ажиглалт судалгааг жилийн дөрвөн улирал хийж байгаа бөгөөд тахь байгаль цаг агаарын нөхцөл байдал, чононд бариулах ганц хоёр тохиолдлыг эс тооцвол эсэн мэнд өсөж үржиж байгаа аж. 2004 оноос эхлэн Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг Сээрийн нуруунд Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгээс тахь тээвэрлэн авчирч нутагшуулж байв. Мөн Дөрвөлжин сумын Хомын талын орон нутгийн хамгаалалттай газарт Францын Тахь хамгаалах холбооны Монгол дахь хөтөлбөрийн газар 1998 оноос эхлэн тахь адуу сэргээн нутагшуулах, байгаль хамгааллын нэгдсэн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа аж. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Монгол орны баруун бүсийн Их нууруудын хотгорын газарзүй, байгаль цаг уурын өвөрмөц онцлог бүхий орчинд тахь ийнхүү амжилттай нутагшжээ.

 

Үзсэн: 1215

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна