Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол Улсын эдийн засаг 2020-2022 онд 6.3 хувиар өсөж, инфляцийн түвшин 8 хувьтай байна гэж тооцжээ


Densmaa 2019-05-30 12:05

Засгийн газар 2021-2024 онд томоохон бондуудын өр төлж эхэлнэ. Энэ төлбөрийг эдийн засаг, төсөвт дарамт учруулахгүй төлөх стратегийг боловсруулжээ

    Засгийн газар Монгол Улсын эдийн засаг 2020-2022 онд 6.3 хувиар өсөж, инфляцийн түвшин 8 хувьтай байна гэж тооцжээ. Мөн гадаад худалдааны тэнцэл нэг тэрбум ам.долларын ашигтай байх бол 2020 онд төсвийн алдагдал ДНБ-ий эзлэх хувь хэмжээгээр 5.1 хувьтай байхаар тооцсон нь энэ оныхоос 0.3 хувиар сайжрах үзүүлэлт. Засгийн газар 2021-2024 онд томоохон бондуудын өр төлж эхэлнэ. Энэ төлбөрийг эдийн засаг, төсөвт дарамт учруулахгүй төлөх стратегийг боловсруулжээ. Дунд хугацаанд төрийн албан хаагчдын цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэх, төсвийн тэгш бус хуваарилалтыг бууруулах бодлогоо үргэлжлүүлэх юм.  Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театр барих ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн байна.

Үзсэн: 1074

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна