Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 08-05-2024
монгол

Шинэ мэдээ

Испанийн нэрт дуурийн дуучин, маэстро Пласидо Доминготой хамтран тоглоно


Densmaa 2019-06-03 11:06

Ирэх арванхоёрдугаар сарын 14,16-нд Испанийн хатан хаан Р.Софиягийн нэрэмжит Валенсиа дуурийн театрын тайзнаа Монголын алдарт баритон Э.Амартүвшин Ж.Вердийн “Набуко” дуурьт тоглохоор боллоо

  Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Э.Амартүвшин ирэх  арванхоёрдугаар сард Испанийн нэрт дуурийн дуучин, маэстро Пласидо Доминготой хамтран тоглох тухай баярт мэдээг дуулгалаа.

    Тодруулбал, ирэх арванхоёрдугаар  сарын 14,16-нд Испанийн хатан хаан Р.Софиягийн нэрэмжит Валенсиа дуурийн театрын тайзнаа Монголын алдарт баритон Э.Амартүвшин Пласидо Доминготой хамтран Ж.Вердийн “Набуко” дуурьт тоглоно. Дуучин Э.Амартүвшингийн хувьд тун удахгүй Италийн хамгийн эртний тайз болох Веронагийн задгай театрын тайзнаа Испанийн дуурийн дуучин Пласидо Домингогийн дуурийн урлагт хүчин зүтгэсэн 50 жилийн ойн томоохон арга хэмжээнд оролцох юм. Ирэх зургадугаар сарын 21-нд болох уг арга хэмжээнд дэлхийн дуурийн урлагийн ноён оргил Пласидо Доминго, Анна Нетребко зэрэг дуурийн одод оролцох бөгөөд дэлхийн шилдэг 80 дуурийн гоцлол дуучид гурван сарын турш чуулах ажээ.

Үзсэн: 1024

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна