Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-03-2024
монгол

Шинэ мэдээ

Чех улсын Прага хотын амьтны хүрээлэнгээс тахийн дөрвөн гүү ирнэ


Densmaa 2019-06-03 11:06

Манай говийн Тусгай хамгаалалттай газар нутагт одоо тахийн сүрэг 230 гаруй болоод байна

     Чех улсаас манай улсад энэ зургадугаар сарын 19-нд дөрвөн тахь ирэх гэж байна. Тодруулбал, Чех улсын Прага хотын амьтны хүрээлэнгээс тахийн дөрвөн гүү ирнэ. Энэ талаар Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын дарга Н.Батбаяр “Удахгүй ирэх тахийн гүүнүүдийг бид хүлээн авч ижил сүрэгт нь нийлүүлнэ. Амьтны хүрээлэнд байсан тахь, тал хээр идээшиж буй тахийн хоорондын дасан зохицуулах байдал өөр. Тиймээс ирж буй тахиудыг эхлээд дасгаад говийн тусгай хамгаалалттай газарт нутагшуулна. Манай говийн Тусгай хамгаалалттай газар нутагт одоо тахийн сүрэг 230 гаруй болоод байна” гэв. Үүний өмнө Чех улсын Прага хотын амьтны хүрээлэнгээс тахь авчирч Монгол Тахийн нуруунд тавьж байсан юм. Одоогийн байдлаар манай улсад Хустайн нуруу, Тахийн тал, Хомын тал гэсэн гурван газартахийн сүрэг 60 унагаар бүл нэмж, нийтдээ 600 гаруй тоо толгой болоод байна. Тухайлбал, Говь- Алтай аймгийн Бугат сумын Тахийн талд жил бүр 3-4 тахь хүргэж, нутагшуулах төсөл хэрэгжүүлж байна. Үүний үр дүнд тахийн тоо толгой өсөн нэмэгдсээр байна.

Үзсэн: 1218

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна