Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

БНХАУ-ын Цөлжилтийг бууруулах сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав


Densmaa 2019-06-04 01:06

Дээрх ажлын хүрээнд хоёр орны хамтарсан Төрийн бус байгууллага байгуулж хамтран ажиллах болсон тухайгаа хэллээ

    Улаанбаатар хотноо ажиллаж буй БНХАУ-ын Цөлжилтийг бууруулах сангийн төлөөлөгчдийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дөрөвдүгээр сард БНХАУ-д Төрийн айлчлал хийх үеэрээ, хоёр улсын хил орчмын шар шорооны шуурга, цөлжилтийг бууруулах асуудлаар тус улсын дарга Ши Жиньпинтэй тухайлан ярилцсан нь богино хугацаанд ажил хэрэг болсон нь энэ юм. БНХАУ-ын Цөлжилтийг бууруулах сангийн дэд тэргүүн Лю Жэн Ин Монгол Улсын Ерөнхийлөгчид хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд дээрх ажлын хүрээнд хоёр орны хамтарсан Төрийн бус байгууллага байгуулж хамтран ажиллах болсон тухайгаа хэллээ.

Үзсэн: 970

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна