Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-04-2024
монгол

Шинэ мэдээ

3х3 сагсан бөмбөгийн ДЦАШТ Сүхбаатарын талбайд эхэллээ


Densmaa 2019-06-04 01:06

Манай эх оронд анх удаа зохион явуулж байгаа ДЦАШТ-ийг дэлхийн 160 гаруй оронд Улаанбаатарын төв талбайгаас шууд дамжуулан хүргэж байна

       Олон улсын сагсан бөмбөгийн холбооны 3х3 сагсанбөмбөгийн 18 хүртлэх насны Дэлхийн цомын АШТ Д.Сүхбаатарын талбайд эхэллээ. Монол Улсын нийслэлд анх удаа болж байгаа тус тэмцээн нь Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж байгаа юм. Олимпийн хөтөлбөрт орсон 3х3 сагсан бөмбөгийн ДЦАШТ-ий нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцон тэмцээнийг нээж үг хэлэхдээ: “Манай эх оронд анх удаа зохион явуулж байгаа ДЦАШТ-ийг дэлхийн 160 гаруй оронд Улаанбаатарын төв талбайгаас шууд дамжуулан хүргэж байгаа бөгөөд энэ тэмцээнд өрсөлдөхөөр ирсэн 34 орны баг тамирчдад амжилт хүсч, дэлхийн аварга болохыг ерөөж байна” хэмээн онцолсон юм.

      Энэ удаагийн 18 хүртэлх насны ДЦАШТ-д 34 орны эрэгтэй 20, эмэгтэй 20, нийт 40 баг өрсөлдөж байгаа бөгөөд тэмцээний ялагчид энэ сарын 7-нд тодорно. Багийн спортын төдийгүй олимпын төрөлд багтсан 3х3 сагсан бөмбөгийн ДЦАШТ 2011 оноос албан ёсоор Олон улсын сагсан бөмбөгийн холбооны үйл ажиллагаанд оролцох болсон юм. 2017 оноос олимпын төрөлд багтсан бөгөөд “Токио 2020” олимпийн наадмын эрхийн төлөөх тоглолтууд 2019 оноос эхэлж байна.

Үзсэн: 1122

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна