Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-04-2024
монгол

Шинэ мэдээ

“Үндэсний соёл амралтын цогцолбор” барина


Densmaa 2019-06-05 11:06

Сөүл хотоос ногоон байгууламж, мод тарих арчлах чиглэлээр туршлагатай мэргэжилтэнг урьж, хамтарч ажиллах төлөвлөгөөтэй байгаа

  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан БНСУ-ын Сөүл хотын захиргааны цэцэрлэгжүүлэлт, хөгжлийн газрын дарга Чэн Хён Шел нарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотын Сэлбэ гол дагуу “Үндэсний соёл амралтын цогцолбор” барих төслийг хамтарч хэрэгжүүлэх болон Сөүл хотын захиргааны хөрөнгө оруулалтаар хийгдсэн зарим ажлын талаар ярилцаж санал солилцов. Уулзалтын үеэр Хотын захирагч “Улаанбаатар хотын ногоон байгууламж хот тохижилтын ажлын хүрээнд мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэх нь чухал байна. Тиймээс Сөүл хотоос ногоон байгууламж, мод тарих арчлах чиглэлээр туршлагатай мэргэжилтэнг урьж, хамтарч ажиллах төлөвлөгөөтэй байгаа. Мөн Сөүл хотын цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламжийн үйлчилгээний байгууллагуудын туршлагыг очиж судлах, тодорхой хугацаанд дадлагажуулах хүсэлтэй байна” гэлээ.

Үзсэн: 1033

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна