Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

Дэлхий нийтээр байгаль хамгаалах өдөр


Densmaa 2019-06-06 11:06

Манай улс хог хаягдлын тухай хуультай болсон ч хангалттай хэрэгжүүлэхгүй байгааг анхаарах цаг болсныг онцолж байв

    Дэлхий нийтээр байгаль хамгаалах өдрийг өнөөдөр тэмдэглэж байна. Энэ хүрээнд МУИС-д “Хүрээлэн буй орчин-2019" эрдэм шинжилгээний анхдугаар хурлыг зохион байгуулж, “Агаарын бохирдол ба шийдэл”, “Хог хаягдлын менежмент”, “Усны бохирдол ба шийдэл” сэдвийг хөндлөө. Хурлыг БОАЖ-ын сайдын зөвлөх, доктор Г.Нямдаваа нээж хэлэхдээ, "Хүрээлэн буй орчныг бохирдуулж байгааг манай орны хувьд сүүлийн хоёр жилд “Монгол орны нийт газар нутаг дэвсгэрийн 76.8 хувь нь ямар нэгэн хэмжээгээр цөлжилтөд өртөж, нийт бэлчээрийн 57 хувь нь доройтолд орсон” байна. Манай улс хог хаягдлын тухай хуультай болсон ч хангалттай хэрэгжүүлэхгүй байгааг анхаарах цаг болсныг онцолж байв. Хог хаягдлаа шийдвэрлэхэд зөвхөн төр засаг, байгаль орчин хариуцсан байгууллагыг хараад байх биш, иргэн бүр хараа хяналтаа тавьж, шахаж шаардаж оролцохыг уриалав.

Үзсэн: 1095

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна