Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 16-04-2024
монгол

Шинэ мэдээ

Элчин сайд С.Чепурнойг хүлээн авч уулзлаа


Densmaa 2019-06-11 11:06

Хоёр орны спортын хамтын ажиллагааны талаар санал солилцов

      Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн Дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг БНБУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд С.Чепурной нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр орны өвлийн спортыг түлхүү хөгжүүлэх талаар хамтран ажиллах, олон улсын тэмцээн, спортын наадмуудын тухай мэдээлэл солилцох, тамирчид дасгалжуулагчдыг хамтарсан бэлтгэлд хамруулах зэрэг хоёр орны спортын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Европын зуны спортын II наадам Беларусийн Минск хотноо энэ сарын 21-30-нд болох бөгөөд 15 спортын төрлөөр 50 улсын 4000 гаруй тамирчин 200 багц медалийн төлөө өрсөлдөнө. Тус наадмыг сурвалжилж, туршлага судлахаар Монголын спортын сэтгүүлчдийн холбооны сэтгүүлчдийн баг ажиллана. Мөн 2020 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах "Азийн хүүхдүүд-2020" наадмыг Беларусийн спортын сэтгүүлчид манай эх оронд хүрэлцэн ирж сурвалжлах юм. 

Үзсэн: 1114

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна