Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 18-04-2024
монгол

Шинэ мэдээ

Монголчуудын анагаах урлаг


Densmaa 2019-06-24 11:06

Монголын уламжлалт анагаах ухаан бол монголчууд бидний оршин тогтнохуйн эх үндэс

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Монголын уламжлалт анагаахын эрдэм ухааны хөгжлийн гурван цагийн хэлхээс” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хоёрдугаар их хурал Төрийн ордонд болов. Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтэд, “Монголчуудын бүтээсэн түүх, соёлын үнэт зүйлийн дотор хүний өвчин, зовлонг илаарьшуулан эдгээдэг, эрүүл хэвийн амьдрах зан үйл, ёс заншил, өвчнөөс сэргийлэх арга замыг зааж үлдээсэн тэжээхүй ухаан, анагаах урлаг онцгой байрыг эзэлдэг билээ. Монголын уламжлалт анагаах ухаан бол монголчууд бидний оршин тогтнохуйн эх үндэс, эрүүл амьдралын мөн чанар, хэв маягаас үүдэж хөгжсөн хосгүй шинжлэх ухаан төдийгүй, улс үндэстний маань тусгаар тогтнол, удам судрын хэлхээг дархлаажуулан баталгаажуулдаг нандин өв мөн” гэжээ.

Үзсэн: 967

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна