Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол, Германы "Хархорин экспедиц"


Densmaa 2019-06-24 11:06

Бонны Их Сургууль ХБНГУ-д эрдмийн зэрэг хамгаалах боломж олгох замаар Монголын залуу археологчдыг дэмжиж ирэв

   Бонны их сургуулийн хүрээлэнгийн захирал профессор, доктор Ян Бемманн болон ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл нар Монгол, Германы "Хархорин экспедиц"-ийн  хамтын ажиллагааны гэрээг дахин 5 жилээр буюу 2024 он хүртэл сунгалаа. Тус экспедиц өнгөрсөн 15 жилд Монголын эртний нийслэл Хархорин хот, хот орчмын малтлага, судалгааны хамтарсан ажлыг амжилттай хэрэгжүүлж ирсэн. 2006 онд тэмдэглэн өнгөрүүлсэн Их Монгол улс байгуулсны 800 жилийн ойн баяр, Европын олон улсад зохион байгуулсан “Чингис Хаан ба түүний өв залгамжлагчид, Монголын эзэнт гүрэн” үзэсгэлэнгийн үеэр, дээрх эрдэм шинжилгээний  хамтын ажиллагааны үр дүнг олон улсад өндөр үнэлжээ. Түүнчлэн Бонны Их Сургууль ХБНГУ-д эрдмийн зэрэг хамгаалах боломж олгох замаар Монголын залуу археологчдыг дэмжиж ирэв.

Үзсэн: 1091

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна