Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-04-2024
монгол

Шинэ мэдээ

Нэн ховор нандин үзмэрүүд


Densmaa 2019-06-28 12:06

Үзэсгэлэнд дэлхийг шуугиулсан археологийн нээлтийн нэг “Елюй Юй Жигийн бунхан” ...

     Монгол, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ онд тохиож байна. Энэхүү ойг тохиолдуулан хоёр улсын соёлын солилцоог хөгжүүлэх зорилгоор зохион байгуулж буй томоохон ажлын нэг нь БНХАУ-ын Өвөрмонголын музей, Монголын үндэсний музейтэй хамтран дэлгэсэн “Хятан-И Ляо улс: БНХАУ-ын Өвөр Монголын Хятаны шилдэг үзмэр” үзэсгэлэн юм. Энэхүү үзэсгэлэнгийн нээлт Үндэсний музейн их танхимд боллоо. Хятан улс нь Х-ХII зуунд Монголын өндөрлөгийн өмнөд хэсэг, одоогийн БНХАУ-ын умард нутагт аж төрж байсан нүүдэлчин угсааны үндэстэн юм. Үзэсгэлэнд дэлхийг шуугиулсан археологийн нээлтийн нэг “Елюй Юй Жигийн бунхан”, “Чэнь-Гуо гүнжийн бунхан”, “Тугалжийн уулын бунхан”–ны олдворууд алт, мөнгөн эдлэл, гоёл чимэглэл, морины тоног хэрэгсэл, ваар шаазан, гэрэлт хөшөө, тахилын зан үйлийн эд өлөг зэрэг 70 иж 450 гаруй нэн ховор нандин үзмэрийг анх удаа нэг дор цогцоор нь дэлгэн үзүүлж байна.

Үзсэн: 1073

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна