Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 21-07-2019
mongolia

Шинэ мэдээ

Чингис хааны музей байгуулна


Densmaa 2019-07-01 11:07

Энэ бол Чингис хааны хөшөө дурсгалын цогцолбор

      Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Чингис хааны музей байгуулах асуудлыг хэлэлцүүлж батлуулахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгт үүрэг болгов. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-ны Засгийн газрын хуралдаанаар Чингис хаан судлалын хүрээлэн байгуулах тухай тогтоол баталсан юм. Хэнтий аймгийн Дадал сум буюу Чингис хааны төрсөн газарт Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр нэлээд том бүтээн байгуулалтын ажил өрнөж байгаа. Энэ бол Чингис хааны хөшөө дурсгалын цогцолбор. Жуулчдыг татах ийм томоохон бүтээн байгуулалт олон жилийн турш яригдаж эхэлсэн. Хэнтийн аймгийн Дадал суманд баригдаж байгаа Чингис хааны хөшөө дурсгалын цогцолборыг түшиглээд Чингис хааны өв соёлын хүрээлэн байгуулах тогтоол баталлаа. Энэ хүрээлэн нь Чингис хаантай холбоотой олон улсын арга хэмжээ зохион байгуулах, эрдэм шинжилгээний сургалт зөвлөгөөн явуулах, тэмдэглэлт өдрүүдээр нь үзэсгэлэн зэрэг арга хэмжээг зохион байгуулж байх юм.

Үзсэн: 38

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна