Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

Үндэсний Их баяр наадам өнөөдөр Урианхай сурын харваагаар эхэлж байна


Densmaa 2019-07-08 03:07

Урианхай сурын харваанд зөвхөн эрэгтэй харваачид оролцдогоороо онцлогтой

   Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний Их баяр наадам өнөөдөр Урианхай сурын харваагаар эхэлж байна. Жил бүрийн үндэсний их наадмын салхийг хагалдаг уламжлалт урианхай сурын харваанд зөвхөн эрэгтэй харваачид оролцдогоороо онцлогтой. Монголын Урианхай угсаатны уламжлалт “хавчаахай” буюу эвэр нумаар 350-450 гр жинтэй зангидсан суран байг онож цэц мэргэнээ сорин нааддаг. Сум нь 90-100 см урт, 50-60 гр жинтэй байдаг. Эрийн гурван наадмын хүчит бөх, сур харваа, хурдан морь нь монголчуудын уламжлалт ёс, зан заншлыг эрт дээр үеэс уламжилж ирсэн түүхэн онцлогтой, Монголын өв соёл, наадам билээ.

Үзсэн: 1393

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна