Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

Ювентус клубын зуны сургалт болно


Densmaa 2019-07-25 10:07

Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт болох уг сургалтад 10-18 насны хүүхдүүдийг хамруулна

    Италийн хөлбөмбөгийн алдарт Ювентус клубын хүүхдийн академийн зуны зуслангийн сургалт ирэх сарын 2-16-нд Монголд анх удаа болох гэж байна. Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт болох уг сургалтад 10-18 насны хүүхдүүдийг хамруулна. Сургалтад хамрагдсанаар мэргэжлийн хөлбөмбөгийн дасгал сургуулилтын системийн талаар ойлголттой болж хооллолт, дэглэм, бэлтгэл сургуулилт гээд олон талын мэдлэгийг олж авах аж. Түүнчлэн Ювентус академийн багш нар сургалтыг удирдан явуулах учир англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх боломжтой гэж зохион байгуулагчид ярьж байна. Түүнчлэн сургалтад хамрагдсан гурван хүүхдийг сонгон, таван жилийн хугацаанд англи хэл болон хөлбөмбөгийн чадварыг хөгжүүлэн цаашид Европын хөлбөмбөгийн клубүүдэд зуучлах ажээ.

Үзсэн: 1133

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна