Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 11-12-2019
mongolia

Шинэ мэдээ

Монгол, Итали улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохионо


Densmaa 2019-07-30 12:07

Өнөөдрийн байдлаар манай улсад Италийн хөрөнгө оруулалттай 54 компани ажиллаж, 36.8 сая ам.долларын хөрөнгө оруулаад байна

    Монгол, Итали улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой ирэх 2020 онд тохионо. Итали улс хоёр жилийн өмнөх энэ өдөр Улаанбаатар хотноо ЭСЯ-аа нээж байв. Харин манай улс 2011 оны 10-р сард Ром хотноо ЭСЯ нээн ажиллуулж эхэлсэн юм. Өнөөдрийн байдлаар манай улсад Италийн хөрөнгө оруулалттай 54 компани ажиллаж, 36.8 сая ам.долларын хөрөнгө оруулаад байна. Тус улсаас манайд голлон худалдаа, нийтийн хоол, малын гаралтай түүхий эдийн боловсруулалт, нэхмэлийн салбарт хөрөнгө оруулаад байна. Хоёр улсын худалдааны нийт эргэлт 70 гаруй сая ам.доллар байгаагаас экспорт 43.4 сая, импорт 33.3 сая ам.долларт хүрээд байна. Итали улс манай улсад 1990 оноос хойш 7.2 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлээд байгаа юм. Хоёр орны иргэд хоёр улсын хооронд 90 хоногийн харилцан визгүй зорчих нөхцөлтэй юм.

 

Үзсэн: 180

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна