Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

Алтай Таванбогд хайрханы тэнгэрийг тайх төрийн ёслол


Densmaa 2019-08-05 11:08

Өвгөдөөс өвлүүлсэн өлгий нутаг, өв соёл, билэг оюуныг бид үеэс үед дархлан хадгалж уламжлан баяжуулан явах ёстой

     Монгол Улсын хамгийн өндөр уул болох Алтай Таванбогд хайрханы тэнгэрийг тайх төрийн ёслол  наймдугаар сарын 03-ны билэгт сайн өдөр боллоо. Тайлгад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын илгээлтийг уншиж танилцууллаа. Ерөнхийлөгчийн илгээлтэд, "Тэнгэр газрыг шүтэж, уул усаа түшиж ирсэн Монгол түмний цагийн цагт хадгалсаар ирсэн заншил, соёл, урьдын журмыг дагаж, төрт ёс, түүхэн уламжлалыг хүндэтгэн Алтай ханы Таванбогд уулын төрийн тахилгыг үйлдэж байна. Газрын зулай Алтай бол уулсын сүрлэг, усны цэнгэг, байгалийн үзэсгэлэн төгс бүрдсэн, араатан жигүүртэн чуулж, өвс ургамал тэгширсэн, өнө эртнээс монгол түмний өгөөмөр баян өлгий, нөмөр халхавч болсон ариун дагшин шүтээн, ашдын заяат нутаг билээ. Өвгөдөөс өвлүүлсэн өлгий нутаг, өв соёл, билэг оюуныг бид үеэс үед дархлан хадгалж уламжлан баяжуулан явах ёстой" гэжээ.

Үзсэн: 1028

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна