Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

Хөдөө аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх төслөө танилцуулав


Densmaa 2019-08-07 02:08

Хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуйн салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлыг нь дэмжихээ илэрхийлэв

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын гишүүн асан Асано Кацухитог хүлээн авч уулзлаа. Энэ үеэр, Асано Кацухито Монгол-Японы харилцаа, хамтын ажиллагаа болон хөдөө аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх төслөө танилцуулав. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуйн салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлыг нь дэмжихээ илэрхийлэв. Мөн Монголын мэргэжлийн байгууллагуудтай хамтрах, малын гаралтай түүхий эдийг боловсруулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь онцгой ач холбогдолтойг тэмдэглэлээ. Уулзалтын үеэр Асано Кацухито Япон Улсын Гадаад хэргийн сайд Коно Тарогийн мэндчилгээг уламжлав.

Үзсэн: 953

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна