Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

"Аравт" морин цэргийн уралдаанд Монгол Улсын баг түрүүллээ


Densmaa 2019-08-09 12:08

Морьт цэрэг даалгавар биелүүлж, ялалтыг авчралцсан гавьяатай юм

   ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгугийн санаачилгаар тав дахь жилдээ зохион байгуулж буй “Дэлхийн цэргийн наадам”-ын шинэ төрөл болох "Аравт" морин цэргийн уралдаанд Монгол Улсын баг түрүүллээ. Уралдаанд Монгол, ОХУ, Казакстан, Киргиз улсын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн өрсөлдөж, АНУ, БНХАУ, БНСВУ, Зимбабве улс ажиглагчаар оролцсон юм. Тэмцээн хоёр өдөр, нэг шөнийн турш үргэлжилж эхний өдөр 130 км-т морь бугуйлдан  уналгад бэлтгэх, мориор усан болон бусад саадыг туулах, молцог элсэнд хоноглож сум, галт хэрэгслээ мориор зөөвөрлөх зэрэг даалгавар гүйцэтгэсэн юм. Хоёрдугаар байранд, Бүгд Найрамдах Казакстан, гуравдугаар байранд Бүгд Найрамдах Киргиз, Оросын Холбооны Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн орж, тэмцээнээ өндөрлүүлэв. Тэмцээний хаалтын ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга  оролцож үг хэлэв. Тэрээр, "Морьтон монголчуудын эх оронд “Аравт” олон улсын морин цэргийн уралдааныг амжилттай зохион байгуулсанд миний бие нэн баяртай, гүн талархалтай байна гээд морин цэргийн анхдугаар уралдаанд оролцож, бэрхийг туулж, саадыг даван барианд орсон дайчдад талын морьтнуудын өмнөөс болон хувиасаа халуун баяр хүргэлээ. Монголын шинэ үеийн түүхэнд хамаарах эх орон, эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээх, улс орноо батлан хамгаалах бүхий л үйл явдлуудад монгол морины гүйцэтгэсэн үүрэг хэмжээлшгүй. Удахгүй 80 жилийн ойг нь тэмдэглэх Халхын голын байлдаанд ч морьт цэрэг даалгавар биелүүлж, ялалтыг авчралцсан гавьяатай юм. Бид Халхголын түүхэн ойг мөр зэрэгцэн тулалдаж явсан анд нөхөдтэйгөө өргөн тэмдэглэхээр зэхэж байна. ОХУ-ын санаачилгаар зохион байгуулагддаг “Цэргийн тоглолт” олон улсын уралдааны хөтөлбөрт энэ жилээс шинээр “Аравт” морин цэргийн уралдааныг оруулж, анхных нь тэмцээнийг Монгол Улс зохион байгуулсанд бид онцгой ач холбогдол өгч байна. Энэхүү олон улсын уралдаан жилээс жилд хүрээгээ тэлэн байгаатай зэрэгцэн “Аравт” морин цэргийн уралдаанд оролцогчдын тоо ч нэмэгдэж, улам бүр өргөжнө гэдэгт итгэлтэй байна" гэлээ.

 

Үзсэн: 1068

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна