Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 23-04-2023
монгол

Шинэ мэдээ

“Халхын гол, Ялалтын 80 жил” тусгай үзэсгэлэн


Densmaa 2019-08-13 12:08

Үзэсгэлэнд Монголын Үндэсний музейн сан хөмрөгөөс 80 биет үзмэр тухайлбал, Маршал Х.Чойбалсангийн цэргийн дүрэмт хувцас, буу, Монгол Улсын баатар Л.Дандарын сэлэм зэргийг байрлуулжээ

   Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж байна. Уг түүхт ойд зориулан “Халхын гол, Ялалтын 80 жил” тусгай үзэсгэлэн нээлтээ хийлээ.

   “...Халхын голын дайны явцад байлдааны бүх төрлийг хамарсан нийт 101 томоохон тулаан болж, нийтдээ 74522 хүний хохирол учирснаас 28246 нь амь үрэгдсэн юм.  Халхын голын дайн нь  харьцангуй бага  нутаг дэвсгэрт болсон хэдий ч оролцсон хүн хүч, зэвсэг техникийн хэмжээ, орчин үеийн цэрэг техникийн бүх ололтыг ашигласнаараа дэлхийн Хоёрдугаар дайны  өмнөх томоохон байлдаан, түүний эхлэл болсон” гэж түүхчид үздэг. Үзэсгэлэнд Монголын Үндэсний музейн сан хөмрөгөөс 80 биет үзмэр тухайлбал, Маршал Х.Чойбалсангийн цэргийн дүрэмт хувцас, буу, Монгол Улсын баатар Л.Дандарын сэлэм, Монгол Улсын баатар Д.Нянтайсүрэнгийн буу, Ч.Дугаржавын хэрэглэж байсан богц, Халх голын байлдааны хуягт бригадын комиссар Г.Лувсангийн одон медаль, Халх голын байлдаанд оролцсон ахмад дайчдын байлдаанд хэрэглэж явсан зарим эд өлөг, буу зэвсгийн зүйл, түүхэн гэрэл зургийг байрлуулжээ. 

Үзсэн: 2190

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна