Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

80 медалиас 58 медалийг нь хүртжээ


Densmaa 2019-08-28 12:08

Тэмцээнд 6 орны 90 гаруй тамирчин хоёр өдрийн турш өрсөлдсөнөөс манай улсыг төлөөлөн 12 тамирчин амжилттай оролцов

   БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Макаод энэ сарын 23-25-нд болсон Ой тогтоолтын нээлттэй тэмцээнд манай улсын тамирчид багийн нийлбэр дүнгээр аварга боллоо. Тэмцээнд 6 орны 90 гаруй тамирчин хоёр өдрийн турш өрсөлдсөнөөс манай улсыг төлөөлөн 12 тамирчин амжилттай оролцон 80 медалиас 14 алт, 20 мөнгө, 23 хүрэл буюу нийт 58 медалийг нь хүртжээ. Дашрамд дурдахад, Монголын Оюун ухааны академийн тамирчид Америк, Англи, Герман, Турк, Хятад, Хонгконг, Сингапур, Австри, Индонези, Япон, Солонгос, Швед, Энэтхэг зэрэг 20 гаруй улсад болсон цээж бодолт, хурдан уншлага, ой тогтоолтын олон улсын 54 дэх тэмцээндээ амжилттай оролцон медалийнхаа тоог 937 болгож дэлхийн олон дээд амжилтыг тогтмол шинэчлэн амжилтын буухиагаа үргэлжлүүлсээр байна.

Үзсэн: 998

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна