Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

А.В.Александровын нэрэмжит ОХУ-ын Зэвсэгт хүчний Эрдмийн чуулгын хүндэтгэлийн тоглолт болов


Densmaa 2019-08-30 11:08

Тоглолт эрч хүчтэй болж, талбайд цугларсан олны алга ташилт, уухайлсан дуугаар түрлэг нэмлээ

    Халх голын байлдааны ялалтын түүхт 80 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд ОХУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Хойд Осетын Ардын жүжигчин, уран сайхны удирдаач, хурандаа Геннадий Саченкюкээр ахлуулсан 132 хүний бүрэлдэхүүнтэй А.В.Александровын нэрэмжит ОХУ-ын Зэвсэгт хүчний Эрдмийн чуулгын хүндэтгэлийн тоглолт Д.Сүхбаатарын талбайд болов. А.В.Александровын нэрэмжит ОХУ-ын Зэвсэгт хүчний Эрдмийн чуулгын найрал хөгжимчид, найрал дуучид Монгол Улсын төрийн дууллыг дуулж тоглолтыг эхлүүлсэн нь монголчуудыг хүндэтгэсэн сайхан хэрэг байлаа. Дараа нь ОХУ-ын төрийн дуулал эгшиглэж, тоглолт нь улам эрч хүчтэй болж, талбайд цугларсан олны алга ташилт, уухайлсан дуугаар түрлэг нэмлээ. Хүндэтгэлийн тоглолтын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тус чуулгын уран бүтээлчдэд талархал илэрхийлж үг хэллээ. Тэрбээр  “Түүхэн ялалтын ойг тэмдэглэх нь ялалт байгуулсан ард түмний бахархалт баяр төдийгүй хүн төрөлхтөн, дэлхийн улс орнууд, хөрш орнууд хамтын ажиллагаандаа хүндэтгэлтэй хандан, харилцан ойлголцож, энх тайван, амар амгаланг бидэнд сануулж байдаг билээ. Халхын голын түүхт 80 жилийн ойг тэмдэглэх Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн хүрээнд ойг өргөн хүрээнд зохион байгуулж, тусгаар тогтнолын үнэт зүйлийг иргэд олон нийт, залуу хойч үедээ сурталчлан таниулах олон ажлыг зохион байгуулж байгаагийн нэг нь энэ чуулгын тоглолт юм. Шилдэг уран бүтээлүүдээрээ Монголын ард түмэнд бэлэг барьж буй ОХУ-ын Зэвсэгт хүчний Эрдмийн чуулгын уран бүтээлчид, зочид төлөөлөгчид та бүхэн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод тавтай морилж, тухлан саатахыг хүсье” гэв.

Үзсэн: 1013

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна