Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 23-04-2023
монгол

Шинэ мэдээ

“Русские Витязи” багийн нисэгчид Хүй долоон худагт уран нислэгийн үзүүлбэр үзүүллээ


Densmaa 2019-08-30 11:08

Олон түмний мэлмийг мялааж “Оросын баатар”-ууд Халх голын дайчид, баатруудаа хүндэтгэв

     Халх голын ялалтын 80 жилийн ойгоор манай улсад ирээд буй ОХУ-ын Агаар, сансрын нисэх хүчний “Русские Витязи” багийн нисэгчид Хүй долоон худагт уран нислэгийн үзүүлбэр үзүүллээ. Хурандаа А.А.Алексеевээр удирдуулсан, хошууч В.Г.Кочетов, ахмад И.И.Ткаченко нарын нисэгчдээс бүрдсэн нисэх багийнхан сүүлийн үеийн “Су-30СМ” загварын байлдааны дөрвөн онгоцоор нисэж “Зеркало”, “Встречный” зэрэг огцом, бүтэн болон хагас эргэлт, нисэгчдийн ярьдаг “Үхлийн гогцоо” гэгддэг бүтэн тойргоор эргэх зэрэг үзүүлбэрээр мэргэжлийн өндөр ур чадвараа орчин үеийн техникийн хамт харуулж Хүй долоон худагт цугларсан зочид, олон түмний мэлмийг мялааж “Оросын баатар”-ууд Халх голын дайчид, баатруудаа хүндэтгэв. Халх голын дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан “Русские Витязи” багийн уран нислэгийн үеэр Хүй долоон худагт бэсрэг наадам болж, 64 бөх зодоглож, сурын харваа болон шагайн харвааны тэмцээнүүд боллоо.

Үзсэн: 1199

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (1)

  • Great post! I'm really intrigued by battery reconditioning, and your post offers extremely useful tips. Thanks for sharing! https://www.slideshare.net/predsek/mastering-the-art-of-battery-reconditioning Thank you :)