Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

Таван төрөлд оролцож таван рекорд эвдэв


Densmaa 2019-09-09 01:09

Монгол Улсын тамирчин Ц.Раднаа хөнгөн атлетикийн таван төрөлд дээд амжилт шинэчлэн тогтоолоо

    Австрали улсын Маккэй хотод зохиогдож байгаа далайн орнуудын мастеруудын хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын тамирчин Ц.Раднаа оролцож хөнгөн атлетикийн таван  төрөлд дээд амжилт шинэчлэн тогтоолоо. Тэрээр гурвын харайлтанд 6.40 метр харайж тухайн тэмцээний түүхэн дэх дээд амжилт, 60 метрт 10.33 секунд гүйж тухайн тэмцээний түүхэнд дээд амжилт, саадтай 80 метрт 20.18 секунд гүйж тухайн тэмцээний түүхэнд дээд амжилт, 4. 200 метрт 33.79  секунд гүйж тухайн тэмцээний түүхэнд дээд амжилт, 400 метрт 79.19 секунд гүйж тухайн тэмцээний түүхэнд дээд амжилтыг тус тус үзүүлжээ. Эдүгээ 85 настай тамирчин Ц.Раднаа дээрх таван төрөлд оролцож таван рекорд эвдсэний зэрэгцээ дэлхийн аваргад 400 метрт үзүүлсэн өөрийн амжилтаа 1 секунд 46 долиор ахиулсан байна.

Үзсэн: 1385

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна