Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 16-04-2024
монгол

Шинэ мэдээ

Пржевальский адуу


Densmaa 2019-10-02 02:10

Нийтдээ 725 тоо толгой тахь манай оронд нутагшиж байна

    Пржевальский адуу Прагийн амьтны хүрээлэнгийн захирлын дуранд фото зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ. Гэрэл зургийн үзэсгэлэнгээ дэлгэж буй Мирослав Бобек нь Праг хотын амьтны хүрээлэнгийн захирал бөгөөд БНЧУ-ын батлан хамгаалахын яамтай хамтран Монгол улс руу  тахь тээвэрлэх агаарын тээвэрлэлтийг зохион байгуулж ирсэн юм. Прагийн амьтны хүрээлэн цэргийн Каса онгоцоор нийт 34 толгой тахийг Чех  болон Европын бусад улсаас амжилттай тээвэрлэж  Монгол орны өмнөд хэсэг Говийн Их Дархан Цаазат газрын  “Б” хэсэгт нутагшуулж энэхүү нэн ховордсон амьтныг хамгаалах үйлсэд ихээхэн хувь нэмрээ оруулж байгаа юм. Нэн ховордож буй тахь нутагшуулах, тээвэрлэх ажил амжилттай явж Тахийн төлөөх хүчин  чармайлтын үр дүнд Говийн их дархан цаазат газрын Б хэсэгт 280 гаруй, Хустайн нурууны байгалийн цогцолборт газарт 360 гаруй, Хомын талд 85 зэрэг нийтдээ 725 тоо толгой тахь манай оронд нутагшиж байгааг онцлон дуулгасан юм.

Үзсэн: 1244

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна