Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой уулзав


Densmaa 2019-10-03 03:10

ОХУ-ын Владивосток хотноо Монгол Улсын Худалдааны төлөөлөгчийн газрыг нээх ажлыг хурдасгаж, ойрын хугацаанд зорилтыг хэрэгжүүлэхээр талууд тохиролцлоо

      ГХ-ны сайд Д.Цогтбаатар ОХУ-ын Сочи хотноо болж буй “Валдайн 16 дугаар бага хурал”-ын үеэр ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой уулзаж хоёр талын харилцааны зарим асуудлаар санал солилцлоо. Тухайлбал, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд түлхэц үзүүлэх  ОХУ-ын Владивосток хотноо Монгол Улсын Худалдааны төлөөлөгчийн газрыг нээх ажлыг хурдасгаж, ойрын хугацаанд зорилтыг хэрэгжүүлэхээр талууд тохиролцлоо. Энэ үеэр ГХ-ны сайд Д.Цогтбаатар ОХУ-ын томоохон хэвлэл, мэдээллийн агентлаг болох “ТАСС”, “Риа Новости” болон олон улсын “Валдай” клубын хэвлэлийн албанд манай улсын гадаад бодлого, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар тус тус ярилцлага өглөө.

Үзсэн: 976

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна