Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

Алтан Ордны улсын үеийн 7 бунхны балгасыг олжээ


Densmaa 2019-10-04 11:10

Алтан Ордны улсын үеийн эдгээр бунхан нь Зүчи хааны удмынханд хамаарах аж

   Археологичид Казахстаны хойд нутгаас Алтан Ордны улсын үеийн 7 бунхны балгасыг олжээ. Энэ тухай Хойд Казахстан мужийн тэргүүн Кумар Аксалов мэдэгдсэн байна. "Валихановын дүүрэгт археологичид XIV зууны үеийн 7 бунхны балгас олжээ. Эрдэмтдийн мэдэгдсэнээр, Алтан Ордны улсын үеийн эдгээр бунхан нь Зүчи хааны удмынханд хамаарах аж. Түүнчлэн археологичид алтан эдлэл, дархны газрын үлдэц, зуух, керамик сав суулга, сувгийн ул мөр олсон. Энэ бол Монголын эзэнт гүрний Алтан Ордны улс байгуулагдсаны 750 жилийн ой болохын өмнө тохиож буй оюуны хийгээд соёлын ач холбогдолтой үйл явдал юм” тэмдэглэсэн байна.

Үзсэн: 1556

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна