Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-04-2024
монгол

Шинэ мэдээ

Төрийн дээд Найрамдал медалиар шагналаа


Densmaa 2019-10-04 11:10

Монгол Улсын нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлэв

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Гадаад улсын иргэнийг шагнах тухай” зарлиг гаргаж, Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломменийг Төрийн дээд Найрамдал медалиар шагналаа. Монгол Улс-Азийн хөгжлийн банк хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон Монгол Улсын нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах үйлсэд оруулсан хатагтай Ёландагийн хувь нэмрийг үнэлж Найрамдал медалиар шагнаж байгаа юм. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд гардуулж, баяр хүргэв.

Үзсэн: 1069

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна