Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-04-2024
монгол

Шинэ мэдээ

МУ-ын аварга Н.Батсуурь сонирхогчдын сумо бөхийн Дэлхийн аварга болов


Densmaa 2019-10-14 10:10

Тэмцээний үнэмлэхүй жинд аварга Н.Батсуурь барилдсан бөгөөд шувтаргын барилдаанд Японы бөхийг ялснаар дэлхийн аварга цолд хүрчээ

    Сонирхогчдын сүмо бөхийн ДАШТ энэ сарын 12-13-нд Японы Осака хотноо болж, Монгол Улсын аварга Н.Батсуурь, улсын начин Б.Цэдэнсодном тэргүүтэй манай бөхчүүд зодоглов. Тэмцээний үнэмлэхүй жинд аварга Н.Батсуурь барилдсан бөгөөд шувтаргын барилдаанд Японы бөхийг ялснаар дэлхийн аварга цолд хүрчээ. -100 кг-ийн жинд барилдсан сонирхогчдын сүмо бөхийн дэлхийн аварга, аймгийн харцага Б.Бадрал дахин алтан медаль хүртсэнээр дэлхийн хошой аварга боллоо. Мөн эмэгтэйчүүдийн +80 кг-д Н.Золжаргал, үнэмлэхүй жинд Н.Түвшинжаргал нар хүрэл медаль, нийтдээ Монголын баг хоёр алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн бахдам амжилттайгаар ДАШТ-ийг өндөрлүүлжээ.

Үзсэн: 2283

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна