Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 29,30-03-2024
монгол

Шинэ мэдээ

“Шилдэг баг”-аар шалгарчээ


Densmaa 2019-11-01 10:11

Аэробик гимнастикийн “Korea Open” олон улсын тэмцээний цэцэрлэгийн насны ангилалд нийслэлийн Баянгол дүүргийн 85 дугаар цэцэрлэгийн хүүхдүүд тэргүүн байр эзлэв

     БНСУ-ын Сувон хотноо болсон аэробик гимнастикийн “Korea Open” олон улсын тэмцээний цэцэрлэгийн насны ангилалд нийслэлийн Баянгол дүүргийн 85 дугаар цэцэрлэгийн хүүхдүүд тэргүүн байр эзэлж “Шилдэг баг”-аар шалгарчээ. Нийслэлийн Хүний хөгжил нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “Хүүхэд залуучууд гимнастикийн спортоор хичээллэж дэлхий дахинд эх орныхоо нэрийг дуурсгаж байгаад бахархаж байна. Цаашид гадаад дотоодын олон тэмцээнд оролцож Монгол Улсынхаа нэрийг дэлхийд цуурайтуулаарай” гэв. Энэхүү тэмцээнд Япон, Солонгос, Вьетнам, Тайланд, Монгол, БНХАУ, Камбож, БНХАУ-ын Хонгконг, Франц зэрэг 9 улсын 200 гаруй тамирчин авьяас билэг, хүч чадал, техник ур чадвараар өрсөлджээ.

Үзсэн: 2088

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна