Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 23-04-2023
монгол

Шинэ мэдээ

ТИКА-Монголд


Densmaa 2019-11-01 11:11

700 гаруй малын эмч, мал эмнэлгийн байцаагч нарыг өвлийн ажлын хувцсаар ханган нийлүүлэхэд ТИКА-гаас 51 мянган ам.доллар зарцуулав

     Туркийн Хамтын ажиллагаа, хөгжлийн агентлаг ТИКА-гаас манай улсад хэрэгжүүлэх “Малын эмч нарт дэмжлэг үзүүлэх төсөл”-ийн нээлт ХХААХҮЯ-нд боллоо. Энэ үеэр ТИКА-гаас аймаг, орон нутаг дахь Мал эмнэлгийн газрын салбар нэгжүүдийн малын эмч нарт ажлын хувцас гардууллаа. 21 аймаг, 331 суманд ажиллаж буй 700 гаруй малын эмч, мал эмнэлгийн байцаагч нарыг өвлийн ажлын хувцсаар ханган нийлүүлэхэд ТИКА-гаас 51 мянган ам.доллар зарцуулж байна.  ХАА-н салбар дахь хоёр орны хамтын ажиллагааны талаар бид ТИКА-гийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын хөтөлбөр зохицуулагч Эмрах Устаөмэр “Манай байгууллага Туркийн Засгийн газрын нэрийн өмнөөс Монгол Улсын ХАА-н салбарт 10-аад жил буцалтгүй тусламж үзүүлж байна. Төв суурин газар болон орон нутагт хүнсний ногооны аж ахуй эрхлэгчдийг хүлэмжтэй болгох төсөл хэрэгжүүлж байна. Тодруулбал, Сэлэнгэ аймагт зөгийн аж ахуйг дэмжих үүднээс зоорь барьсан. Зөгийн балны сав баглаа, боодлын үйлдвэр барьсан. Ингэснээр хөдөө, орон нутгийн иргэдийг ажилтай, орлоготой болоход туслаж байна” гэв. Хоёр орны ХАА-н салбар дахь хамтын ажиллагаа үхэр, хонины эрчимжсэн аж ахуй байгуулах, малын тэжээлийн үйлдвэр барих зэргээр өргөжиж байгаа юм.

Үзсэн: 1119

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна