Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

Ерөнхий сайд Дорнод аймагт ажиллалаа


Densmaa 2019-11-08 11:11

Дотооддоо газрын тосоо боловсруулж хэрэгцээгээ хангахад “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн оролцоо их гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ

   Дорнод аймагт томилолтоор ажиллаж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн 19, 21 дүгээр талбайгаас газрын тос олборлож байгаатай танилцав. Засгийн газар газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар эрчимтэй ажиллаж байгаа энэ үед тус компанитай цаашид хэрхэн хамтран ажиллах болон олборлолтын өнөөгийн байдал, хэтийн төлөвийн талаар ярилцав. “Петро Чайна Дачин Тамсаг” компани Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулснаас хойш буюу 2005 оноос хойш 7.5 сая тонн газрын тос олборлоод байна.  19 дүгээр талбайгаас олборлосон тосоо Сүхбаатар аймгийн Бичигтийн боомт, Тамсаг 21 дүгээр талбайнхыг Баянхошуу боомтоор экспортолж байна. Тус компани газрын тосоо боловсруулж, шатахууны хэрэгцээг дотоодоос 100 хувь хангах Засгийн газрын зорилтын хүрээнд олборлолтоо нэмэгдүүлж, шинээр байгуулагдах үйлдвэрт бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломжтой гэлээ. Дотооддоо газрын тосоо боловсруулж хэрэгцээгээ хангахад “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн оролцоо их гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ.

Үзсэн: 2230

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна